Windows 10 / 1164 бит
27 · 124 · 34 MBMonCad · Mon3D · MonBIM татах хэмжээ
DirectX 12эсвэл Vulkan видео карт (сүүлийн 8–10 жил)
macOSудахгүй
Үнэхээр үнэгүй юу?
Тийм. MonCad нь нээлттэй эхийн (MIT OR Apache-2.0) програм. Бүртгэл, захиалга, нууц төлбөр байхгүй.
AutoCAD-ын зургаа нээж чадах уу?
DXF файлыг найдвартай нээж хадгална. DWG нээх боломжтой ч туршилтын түвшинд — чухал ажлаа DXF-ээр давхар хадгалахыг зөвлөж байна.
Mon3D ямар файл нээх вэ?
STEP, IGES (SolidWorks, Fusion, Kompas, FreeCAD-тай солилцоход), STL, 3MF, OBJ, glTF. SolidWorks-ийн өөрийн .sldprt файлыг шууд нээхгүй — STEP болгон экспортлоод нээнэ.
MonBIM ямар файл нээх вэ?
IFC (IFC2x3, IFC4) болон Revit-ийн .rvt файлыг уншина (том Revit файл хэдэн минут уншиж магадгүй). IFC, DWG/DXF, glTF рүү гаргаж, хуудсыг PDF болгоно. Цэс, цонх монголоор боловч зураг доторх бичиг (өрөөний нэр, тэмдэглэгээ) одоогоор англиар гарна.
Аюулгүй юу? Яагаад Windows анхааруулга гаргадаг вэ?
Програм шинэ бөгөөд Microsoft-ын кодын гарын үсэггүй учраас SmartScreen анхааруулга гаргадаг. Эх код нь github.com/Mandakha1/moncad, github.com/Mandakha1/mon3d, github.com/Mandakha1/monbim дээр нээлттэй. Файлаа шалгах SHA-256 — MonCad: 0aa0981ed7cacc655b0843c4336eff93901726b7971b62fe0a10c90f23fdde16, Mon3D: 85ae435362a7cf98612dcd213edc5d9ce2a6c62cfe631d2100259fdec00f969f, MonBIM: db2c3bbd4a71e84afd64ce87a9f42f93069df7f500ac0399123a4347581eb025
Яагаад Gmail-ээр нэвтрэх вэ? Юу хадгалдаг вэ?
Нэг удаа нэвтэрснээр шинэ хувилбар, сургалт, мэдээг танд хүргэж чадна. Бид таны имэйл, нэр, суулгалтын код, програмын хувилбар, Windows-ийн хувилбар, компьютерийн загварыг хадгална. Таны зураг, загвар, файл хэзээ ч илгээгдэхгүй. Имэйл авахгүй гэвэл нэвтрэх хуудсан дээрх чагтыг авах эсвэл имэйл доорх холбоосоор татгалзана. Дэлгэрэнгүй: нууцлалын бодлого.
Програм дотор мэдээ гарах уу?
Шинэ хувилбар, сургалт, санал гарвал програмын буланд жижиг карт гарч болно. «Дахиж бүү харуул» товчоор унтраана.
AutoCAD сурмаар байна
«Дулааны инженер»-ийн AutoCAD сургалт — 75 видео хичээл, Монгол тайлбартай: cad.monhydro.com.